Bosoj garaad guimeer

2008-03-28

цагдаа чадахгүй

Өчигдөр балай юм боллоо. Машинаас цүнхийг маань хулгайлчихсан. Аавынд очоод цаг гаран болоод гараад ирсэн салхины шил хагалаад урт гар орчихож. Хамаг бичиг баримт бас бус ажлын юм. Хамгийн гол нь ажилд хэрэгтэй хүний өөрийн материалууд.... Зүй нь бол ийм тохиолдолд цагдаа дуудах ёстой. Гэхдээ би цагдаа дуудаагүй... Үнэндээ бол Цагдаа Надад л лав хэзээ ч үйлчилж чадаж байгаагүй. Дуудаад ч нэмэргүй. Цаг нервийн гарц. Хохирсон дээрээ хохирно гэсэн үг. Тэгээд л өөрөө  бүх хохирлоо хүлээгээд..... чимээгүйхэн шиг салхины шил худалдаж аваад ... бичиг баримтаа хөөцөлдөх гэж 2 сар иргэний бүртгэл мэдээллийн төв гэх мэт газраар царай алдан яваад.... ажлынханаасаа би буруутан болж уучлал гуйгаад.... ингээд л дуусаа. Энд нэг иргэн хохирсон тухай цагдаагийнхан юу ч мэдэхгүй өнгөрнө. Өнөөдөр салхины шил хийдэг газар очсон надтай адил хохирсон 2 хүн байж байнаа. Бас л цүнх хүрмээ алдсан юм гэнэ. Мөн л цагдаад хандаагүй. Хандах ямар ч шаардлагагүй гэнээ. Тэгэхлээр хүний машины цонх хаглаж  дотроос нь хүний юмыг өөрийн болгох нь хүлээн зөвшөөрдсөн зүйл  бололтой. Тэртэй тэргүй хэн ч хойноос нь хүүе хаая гэхгүй, цагдаа хэрэгсэхгүй. Бүр зэвүү хүрчихлээ. Өмнө нь би нэг удаа нэг юмаа хоолны газар орхиод 10 мин дараа эргээд ирэхэд байхгүй болчихсон байсан. Зоогийн газар хаачихсан бид бараг хамгийн сүүлд гарсан болохоор тэднийхэн авсан нь тодорхой байсан ч цагдаа нар илрүүлж чадаагүй. Тэр байтугай миний хамгийн их сэжиглэж байсан нэг хужаа нөхөр Визгүй байхад нь 5 цаг саатуулаад л явуулчихсан. Тэгээд надад юу гэж хэлсэн гээч... Таны юмыг бид орон даяар   хайж байгаа гэж Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч Батсайхан хэлж байгаа юм чинь... Даапаалаад доромжлоод байгаа юм уу хаашаа юм. Нэг байшинд байгаа нь тодорхой авсан хүн нь ойрхон байхад гаргаж ирж чадахгүй байж орон даяар хайгаад олох юм гэнээ. Ичдэггүй юм байна лээ. Мөрдөс зүүсэн ямар ч чадваргүй дээрээс нь сэтгэлгүй өөдгүй хүмүүс байдаг болохоор би цагдаад итгэддэггүй.  Нээрээ ингээд цааш нь үргэлжлүүдээд бодохоор дургүй хүрээд байна. Бидний амьдрах орон зай ямар ч давчуу юм б дээ.

. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

2008-03-28 - uu haramsaltai yum

Бичсэн: Зочин
gehdee ahmgiin amarhan nervtehgyi arga bol
uuriiguu zuv avaad yumaa byren hyanaad yavcheh heregtei uuruusuu ehel hu demii yumand nervteed yahav
. Шууд холбоос

2008-03-28 - Тэгээд хэн чадах юм бэ?

Бичсэн: galbaatar
Хэнийг чадна гэж бодож байна.
. Шууд холбоос

Миний тухай

amidral gedeg cocktailiig chi yaj ch nairuulj bolno. Orts ni chinii medeld baigaa gedegt itgeerei

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. xvv
. yuki
Бичлэг: 8 » Нийт: 11
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax